• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    125   |  
0
 
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 халдварыг дэлхийн хэмжээний цар тахал гэж зарласантай холбогдуулан энэ жилийн ээлжит 73 дугаар ассамблейг энэ сарын 18-19-ний өдрүүдэд виртуал хэлбэрээр зохион байгуулж байна.

ДЭМБ-ын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний механизм нь Дэлхийн эрүүл мэндийн ассамблей бөгөөд түүнд 194 гишүүн улс багтдаг. Уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын 3 дугаар 7 хоногт Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн ассамблей чуулдаг боловч энэ жил дэлхийн бүх улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан COVID-19 халдварын тархалтын улмаас анх удаа виртуал хэлбэрээр чуулж байна. 

Гишүүн улс орнуудад халдвар дэгдэж, нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед хэлэлцэх асуудлын жагсаалтыг хураангуйлж, зөвхөн COVID-19 цар тахлын сэдвээр төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэх ба Ассамблейн бусад хороод чуулахгүй юм.

Энэ удаагийн чуулганд онлайнаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ жилийн Ассамблейд БНХАУ-ын дарга Си Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Мүн Жи Ин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель зэрэг хүндэт зочид оролцлоо.  Ассамблейн гол сэдэв нь КОВИД-19.   

Өчигдөр 18:00 цагаас эхэлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей цагийн зөрүүгээр өнөөдөр өглөөний 06:00 цаг хүртэл  үргэлжилнэ. Ассамблейд 194 орны 3000 төлөөлөгч онлайнаар оролцлоо.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ