• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    105   |  
0
 

УОК-ын шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр Улсын Онцгой комиссын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байна хэмээн мэдээллээ. 

Тэрээр "Хүсэлт гаргасан иргэдээс бага насны хүүхэдтэй 1611, эрүүл мэндийн шалтгаантай 449, өндөр настан 869, богино хугацааны визтэй 158, 2818 оюутан, санхүүгийн боломжгүй 1002, насанд хүрээгүй 358 хүүхэд, бусад гэсэн шалтгаантай 3300 хүн багтаж байгаа юм. Татан авалтаар ирсэн хүмүүсийг 27 цэгт 2029 хүн тусгаарлах байранд байна" гэв. 

Мөн "Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байна. Одоогоор хугацаа тодорхойгүй ч бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. 

БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна. Иргэдээ татан авах ажлыг цаашид тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн онцоллоо. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ