• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй" хэмээн мэдээллээ. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орны 5 сая хүн халдвар авч, 329 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 9600 хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. 

119 тоод утсанд 242 дуудлага ирж, зөвлөгөө, мэдээлэл авчээ. Шуурхай 119 аппликейшнд 10 хүн хандаж, гадаадын 4 улсаас Монгол иргэд зөвлөгөө авсан байна" гэв.  

ДЭМБ-ын төлөөлөгч О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д нас баралт 3 хувиар, Бразил улсад 5 хувиар нэмэгдлээ. 

Япон, Малайз улсад шинэ тохиолдлын тоо буурч байна. Хубэй мужид нэг сая хүнд түүврийн аргаар шинжилгээ хийхэд шинж тэмдэггүй тохилдол олон илэрсэн" хэмээн онцоллоо. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Дэлхийн хэмжээнд АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсээр байна. Өчигдрийн байдлаар дэлхий дахинд 106 мянган тохиолдол бүртэгдсэн нь халдвар гарснаас хойш хамгийн их бүртгэгдсэн тохиолдол боллоо. Тавдугаар сарын 2-ноос хойш халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байсан бол энэ долоо хоногт буурч байна. 

Өчигдөр Энэтхэг улсад 5200 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улс ирэх долоо хоногоос дотоодын нислэгүүдээ нээж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. 

БНХАУ-д хоёр шинэ халдвар илэрсний нэг нь дотоодоос, нэг нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ. Ухань хотод 2,1 сая хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ" хэмээн бусад улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ