• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    75   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 403 хүнд шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн нэг оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ" хэмээн мэдээллээ.

Ийнхүү ОХУ-аас ирсэн 57 хүнээс коронавирусийн халдвар илэрч байна

Мөн тэрээр "Шинжилгээний хариунуудыг задалж хэлбэл, тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй иргэдийн давтан шинжилгээ юм. 

Өнөөдөр хоёр иргэн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна гэсэн сайн мэдээ байна. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байгаа" гэв. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрсдэлийн 8 дахь үнэлгээг өчигдөр цахимаар хийж Эрүүл мэндийн сайд биечлэн оролцлоо. Үүгээр манай  улс эрсдэлийн маш өндөр түвшинд байгааг тодорхойлсон. 119 утсанд 224 дуудлага ирсэн бөгөөд Швед, Австри, ОХУ, АНУ-аас 10 иргэн холбодгдож, зөвлөмж авсан байна" гэв. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8000 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 337 мянга давлаа. Испани, Итали, Франц улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурч байна. Сингапурт 448 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 27 мянга гаруй боллоо" хэмээн онцоллоо. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ