• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0

ЭМЯ-наас цаг үе, нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдөр дахин хоёр оюутан бүрэн эдгэрч эмнэлгээс гарч байна. Мөн манай улс хүүхдийн дархлааг дэмжих вакцин оруулж иржээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 66 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Үүнд ачаа тээврийн жолоочид, гадаад улсаас ирсэн иргэдийн давтан шинжилгээнүүд багтсан. Ийнхүү нийт 32 хүн коронавирусээс бүрэн эдгэрлээ. Одоо 109 хүн эмчилгээнд байгаа бөгөөд эдгээрийн 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна" хэмээн мэдээллээ.

Мөн манай улс ДЭМБ-ын хяналтан дор хүүхдийн дархлааг дэмжих вакциныг оруулж ирсэн. Бусад улс оронд онгоц нисэх боломжгүй, хөл хорионы улмаас олон хүүхэд уг вакциныг хийлгэж чадахгүйд хүрч байна. Тиймээс ЭМЯ-наас хэрхэн, яаж вакцинд хамрагдах мэдээллийг өгсний дараа хүүхдүүдээ хамруулахыг уриалж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ