• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүх сорьцод коронавирус илрээгүй. ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 37 боллоо. Өнөөдөр ОХУ-аас 170 хүн ирсний зургааг ХӨСҮТ-д тусгаарласан " хэмээн мэдээллээ.  

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орны 5,6 сая халдвар авч, 330 мянга гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдвар 74 мянгаар нэмэгджээ. 119 тоот дугаар 336 иргэн холбогдож, зөвлөгөө авчээ" гэв.

Тусгаарлан ажиглах байранд 1119 иргэн байна

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ, Бразил, ОХУ батлагдсан тохиолдлын тоогоор тэргүүлсээр байна. Өмнөд Америк тивд Перу болон Чили улсад халдвар өндөр байна. Өчигдөр БНСУ-д 19 шинэ тохиолдол, 2 нас баралт бүртгэгджээ. Мөн шөнийн цэнгээний газраас гарсан халдварын тохиолдол 239 боллоо" хэмээн бусад улс орнуудын нөхцөл байдлын талаар онцоллоо.  

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийнн газрын дарга Я.Буянжаргал "ОХУ-аас ирэх иргэдийг хүлээж авах ажлыг УОК-ын шуурхай штабтай хамтран хийж байна. Тусгаарлан ажиглах байранд 1119 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад 878 хүн байгаа. Найм дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд манай оронд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ