A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 129 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 129 | |
|
ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 тохиолдолд нь коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирсэн долоон оюутнаас коронавирус илэрч, зургаан хүн эдгэрлээ.
Халдвар илэрсэн зургаан тохиолдол бол тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан оюутнууд. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ" хэмээн мэдээллээ.
Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 148 болж, эдгэрсэн хүний тоо 43 боллоо
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орны 5,6 сая хүн халдвар авч, 2,4 сая хүн эдгэрчээ. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 340 гаруй хүн орж ирсэн бөгөөд 40 гаруй иргэнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарласан" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д сүүлийн 24 цагийн байлаар 25 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 500 гаруй хүн нас баржээ.
Харин БНСУ-д 45 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад шөнийн цэнгээний газраас халдварласан коронавирусийн тохиолдол 255 боллоо. Мөн зургадугаар сарын нэгнээс БНСУ-д шат дараатайгаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|