• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. 

Халдвар илэрсэн хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Мөн 21 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ" хэмээн мэдээллээ. 

Ийнхүү коронавирусийн нийт тохиолдлын тоо 186 болж, эдгэрсэн хүний тоо 65 боллоо

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орны 6,5 сая хүн халдвар авч, 3,1 сая хүн эдгэрчээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалтад 1780 хүн байна" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д нийт халдварын тоо 1,8 саяд хүрч, 106 мянган нас баралт бүртгэгджээ.

Япон улсад 52 шинэ тохиолдол, 6 нас баралт бүртгэгдсэн аж. БНСУ-ын шөнийн цэнгээний газраас гарсан халдварын тохиолдол 272 боллоо" гэв.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ