• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр 46 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 45-д нь коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн, ачаа, тээврийн жолоочоос коронавирус илэрлээ" хэмээн мэдээллээ. 

Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 194 болж, 75 хүн эдгэрлээ

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өчигдөр дэлхий даяар нийт 130 мянган шинэ тохиолдол бүртгэгдлээ. Африк тивийн халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 30 хувь нь АНУ-д бүртгэгджээ. 

Бразил улсад өчигдөр 18 мянган шинэ тохиолдол 542 нас баралт бүртгэгдсэн аж. Энэтхэг улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, халдварын нийт тоо 247 мянгад хүрч, Испани улсын урд бичигдлээ.

БНСУ-ын шөнийн цэнгээний газраас гарсан коронавирусийн халдварын тохиолдол 273 болжээ" гэв.  

TAGS