• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    57   |  
0
 

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр 20 сорьцонд шинжилгээ хийхэд бүх хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 оюутан эдгэрч, дараагийн хяналтад шилжлээ. Өчигдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний хоёрыг нь ХӨСҮТ-д тусгаарлалаа" хэмээн мэдээллээ. 

Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 194, эдгэрсэн хүний тоо 85 боллоо

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 орны 7,1 сая хүн халдвар авч, 3,5 сая хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 408 мянга гаруй нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар шуурхай 119 аппликейшнд гадаадын 4 улсаас манай орны иргэд зөвлөгөө, мэдээлэл авсан байна" гэв.  

ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа "Нэг өдөрт ойролцоогоор 100 мянган тохиолдол бүртгэгдэж байна. Итали, Испани, Их Британид халдвар багасч байна. АНУ-д өчигдөр 17,9 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нью-Йорк хотод халдварын тохиолдол буурч байгаа ч Калифорнид халдвар нэмэгдэж байна" гэв.    

TAGS