• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0
 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг зургаадугаар сарын 4-нд албан ёсоор баталж энэ даваа гарагт олгосон билээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт хийсний дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох хэлэлцээрт хүрсэн юм.

Энэ талаар ОУВС-ийн захирал Кристалина Георгиева: “Монгол Улс Covid-19-өөс хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авсан нь олон хүний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалсан. ОУВС-гаас олгож буй 99 сая долларын санхүүжилт нь дээрх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэхэд тус нэмэр болно” хэмээн твиттертээ жиргэжээ.

Монгол Улс вирусний  тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч  экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс  төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулахад энэхүү дэмжлэгийг үзүүлж  байна.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ