A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 64 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 64 | |
|
Гал өнгөрсөн ням гарагийн 17:00 цагийн үед гарсан бөгөөд энэ үеэр цагдаагийн 138 алба хаагч объектыг хамгаалалтад авч, онцгой байдлын 230 гаруй алба хаагч ажиллаж, таван цагийн дотор галыг бүрэн унтраасан билээ. Гэвч одоо ч нөхцөл байдал хүнд байгааг албаныхан онцолсон.
Мэргэжлийн байгууллагаас гуравдугаар давхраас дээш тоосжилт, бохирдол их байгааг тогтоосон тул хэргийн газарт ажиллаж байгаа алба хаагч нар N95 амны хаалт зүүж, хамгаалалтын касктай ажиллаж байлаа. Мөрдөгч , прокурор , шинжээч , мэргэжлийн хяналтын байцаагч, галын байцаагчаас бүрдсэн 100 хүний бүрэлд эхүүнтэй хэргийн газрын үзлэгийн баг, хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагч 60- 80, “Номин даатгал”, “Номин холдинг”-ийн 700, түрээслэгч 300 орчим иргэн гээд өдөрт дунджаар 1200 орчим хүн 12-14 цаг ажиллаж байгаа гэнэ. Тэд ийн хэргийн газрын үзлэгийг гурав дахь өдрөө хийж байгаа нь энэ.
Газар дээр нь ажиллаж байгаа алба хаагчдын хоолой утаанаас болж сөөсөн байв. Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд таван давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгажээ. Улсын их дэлгүүр нь 2500 гаруй түрээслэгчтэй. “Сүү” хувьцаат компаниас онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад үнээний сүү өгсөн. Харин “Номин холдинг”, “Номин даатгал” компанийнхны хувьд ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
С.Амартүвшин: ДЭЭВЭР НУРСАН УЧРААС ЗУРГАДУГААР ДАВХАРТ ХЭСЭГЧИЛСЭН ҮЗЛЭГ ХИЙХ БОЛОМЖГҮЙ, ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа С.Амартүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
- Хэргийн газрын үзлэгийн явц ямар шатандаа байна вэ?
-Одоогийн байдлаар газар доорх давхраас тавдугаар давхар хүртэл хэргийн газрын ерөнхий болон хэсэгчилсэн үзлэгийг бүрэн хийж дуусгаад, тооллогын комиссыг оруулж, “Номин холдинг”-ийн хамгаалалтад шилжүүллээ. Нэгээс дөрвөн давхрын бүх барааг зөөгөөд дуусаж байна.
-Үзлэг хэзээ дуусах төлөвтэй байна вэ?
-Зургадугаар давхрын хэргийн газрын ерөнхий үзлэгийг хийж байна. Дээвэр нурсан учраас хэсэгчилсэн үзлэг хийх боломжгүй, эрсд эл өндөр байгаа. Үүний дараа өнөөдөртөө багтаад долдугаар давхарт хэргийн газрын ерөнхий болон хэсэгчилсэн үзлэг хийж дуусгана. Тэгэхээр зургадугаар давхраас бусад давхрын хэргийн газрын үзлэгийг хийж дуусна гэсэн үг. Долдугаар давхрын дээврийн нуралтыг НМХГ , онцгой байдлын галын байцаагч нар шалгаж байна. Үүний дараа бэхлэлт хийх үү , хуулаад нуралтаас сэргийлэх үү гэдгээ шийднэ. Дүгнэлт гарсны дараа зургадугаар давхарт хэргийн газрын хэсэгчилсэн үзлэг хийнэ.
-Мөрдөгч нар 12-14 цаг ажиллаж байгаа гэсэн. Хүн хүчний хүрэлцээ хэр байна вэ?
-Хэргийн газрын үзлэгт 32 мөрдөн байцаагчтай газрын үзлэгийн хэргийн 21 баг ажиллаж байна. Энд сэлгэлт хийх, нэмж баг оруулах боломжгүй. Хэргийн газрын үзлэгт олон хүн орсноор удирдлага хяналтаас гарах, зохион байгуулалт алдагдах магадлалтай.
-Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Лангуу түрээслэгч, эзэмшигч нар бол оод “Номин холдинг” компаниас томилсон тооллогын албан тушаалтнууд , даатгалын компанийн ажилтнууд тооллогын комисс болон ажиллаж байна. Их дэлгүүрийн хэмжээнд байтугай давхрын хэмжээнд хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.
-Гал гарсан шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна . Гал яг юунаас болж гарсан бэ?
- Энэ талаар хэлэх боломжгүй . Галын шалтгааныг тодруулах шинжээчийн тогтоолыг өнөөдөр (өчигдөр) ОБЕГ-т хүргүүлнэ. Мэргэжлийн байгууллага дүгнэлтээ гаргаж, манайд ирүүлсний дараа прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө.
- Таван хүнийг хэрэгтнээр шалгаж байгаа гэсэн. Юу болсон бэ?
-Дээврийн ажил хийсэн таван хүнээс гэрчийн мэдүүлэг аваад явж байна.
-Их дэлгүүрийг дахин ашиглаж боломжтой юу?
- Мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлтийг тэд гаргана. Манайд энэ талаар мэдээлэл өгөөгүй.
Э. Эрдэнэцэцэг
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|