• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    58   |  
0
 

УОК гадаадад байгаа иргэдээ татах асуудлаар мэдээлэл хийх үеэр энэ сард гадаадад буй 2300 орчин иргэнээ татан авна гэлээ.

Зургаадугаар сарын 9-нд Австралид байгаа 262 иргэнээ,10-нд Казахстан улсаас 175 иргэнээ авчирсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин: "Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-нд Япон руу нислэг хийлээ. Харин маргааш Энэтхэгийн Гова хот руу нислэг хийж шашны сургуульд сурч байгаа ламхай нарыг татаж, Замдаа Лаост бууж нийт 256 иргэнээ авчирна" гэлээ. 

Энэ сарын 17-нд АНУ, Канад зэрэг бусад орнуудаас Сөүл рүү транзитаар ирсэн иргэдээ татан авах бол 18-нд Сөүл рүү дахин нислэг хийж тэнд ажиллаж, сурдаг иргэдээ татахаа мэдэгдлээ.

Мөн 19-нд Франкфурт руу нислэг үйлдэж 260 орчим иргэнээ татах бол 21-нд Сиэтл хот руу нислэг үйлдэж бүртгүүлсэн 250 гаруй иргэнээ авчирах аж.

Зургаадугаар сард зүүн өмнөд Ази руу нислэг хийж иргэдээ татах судалгаа хийж байна .

Өнөөдрийн байдлаар цар тахал дэгдсэнээс хойш агаарын болон газрын тээврээр 63 мянган иргэн татан авсан 9500 иргэнээ онгоцоор авчирсан аж.

TAGS