• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
 

Өчигдөр олон нийтийн сүлжээнд махны үнэ 20 мянгад хүрсэн гэх худал мэдээлэл түгээн иргэдийг бухимдуулан төөрөгдөлд оруулсан. Харин засгийн газраас уг мэдээлэл үндэслэлгүй, ташаа болохыг зарлалаа.

Уг мэдээллийг түгээсэн этгээдийг шалган тогтоох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,  Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтран ажиллаж байна. 

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2010 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу нийт 12.0 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн. Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. 

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадаа, 16-р хороолол, Цайз худалдааны төвийн гадаа, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадаа, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадаа, 6-р бичил хороолол, Баян тахилт төвийн урд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадаа, Содон хороололд нийт 8 байршилд, 7 хоногт 2-3 удаа, гулуузаар худалдан борлуулалтыг хийж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Нөөцийн махыг дүүргүүдийн холбогдох худалдааны төвийн гадаа зохион байгуулж байгаа бөгөөд дагнаж, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад нөөцийн махны борлуулалт хийгдэхгүй байгаа. 

Цул, ангилсан мах нь бусад ангилж, ялгаагүй махнаас үнэ, цэнэтэй байх төдийгүй булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж ихтэй, нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөртэй яс, хальс, булчирхай зэргээс салгасан, хүнсний үнэт түүхий эд юм.

Махны ангилал, анхан шатны боловсруулалт, бэлтгэсэн хугацаа зэргээс хамаарсан үнийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх санаа зорилго бүхий мэдээллийг түгээж байгааг албан ёсоор мэдэгджээ.

 

Захын нэр

Үнэ

Махны төрөл

     
Адуу Үхэр Хонь Ямаа      
1. Хүчит шонхор зах Бөөний 5000-7500 8000-11000 8000-9500 6200-7000
Жижиглэн 8500-9000 10000-14000 9000-11000 8700-9000    
2. Нарантуул 2 Бөөний 4500-7000 7500-10500 9500 6000-7500
Жижиглэн 8500-9000 11000-12000 9500-10000 8000-8500    
3 Хархорин зах Бөөний 7000-7500 7800-8000 7000-7200 7500
Жижиглэн 9500 11000-12000 9500-9800 9500-9800    
4 Амгалан Бөөний 6000 9500 6000  
Жижиглэн 7500 13000 /цул/ 9500      
5 Бөмбөгөр Жижиглэн  

15000 /ястай/

15500 /цул/

12000  
6 Баянзүрх зах Жижиглэн 10000

13000 /ястай/

15000 /цул/

11000 9000
7 Барс зах Жижиглэн   15000-16000 /цул/ 10000-11000  

Эх үүсвэр: /ХХААХҮЯ, МЭЕГ, НМЭГ-ын тандалт судалгаа/

Эх сурвалж: ХХААХҮЯам

TAGS





Холбоотой санал болгох мэдээ