A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |
|
Сүхбаатарын талбай дээр Монголын 100 бизнес эрхлэгчид 13:00-15:00 цагийн хооронд дотооддоо хөл хориог цуцлахыг шаардан эсэргүүцлийн тайван жагсаал хийжээ. Тэдгээр залуус нэгдэн "Бизнес эрхлэгчдийн нэгдэл" байгуулжээ. Тус нэгдлээс өнөөдөр 11:30 цагт коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм бизнесээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсныг мэдэгдэв. Төр өнгөрсөн таван сарын хугацаанд бизнес эрхлэгчдэд чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй мөртлөө зээл, түрээсээ төлж, зарим нь дампуурсан талаар хэллээ. Ийм үед хорио цээрийн дэглэмээ зөрчин олон хүн цуглуулж байгаа сонгуулийн ажлыг ч шүүмжлэв.
Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл "BRB" компанийн захирал Ж.ЭНХЖАРГАЛАН:
-Бид Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, хууль дүрэм журмыг үг дуугүй дагаж мөрдөж ирсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд хөл хориог цуцлах бүрэн боломжтой, гадуур айдас түгшүүр байхгүй гэж бизнес эрхлэгч залуучууд бодож байсан. Тиймээс эрх биш зургадугаар сарын 1-нд хорио тавигдах байх гэж найдсан. Гэтэл хорио цуцалсангүй.
Хөл хорио нөхцөл байдал, амьдралтай нийцэхгүй байна. Төр засаг бизнесээ аврах талаар юу хийсэн юм бэ? Бизнесийг солонгоруулдаг сегмент рүүгээ яагаад анхаарахгүй байгаа юм бэ? Өнөөдөр бид таван сарын зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байна.
Бид аймшгийн хүүлэлтийн систем дор номхон морь шиг өнөөдрийг хүртэл явж ирсэн. Өнөөдөр Монгол Улс шиг 18-20 хувийн хүүтэй зээл төлдөг улс алга. Дээр нь банк бус, хувь хүүлэгч нар өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бүхний дор бид тэвчээртэй явж ирсэн.
Өнөөдөр бизнес эрхлэгч залуучууд, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид давагдашгүй хүчин зүйл гэдэг заалтаар маш олон гэрээн дээр унаж байна. Анх удаа бид бизнес эрхлэгчдээ дэмжээд өгөөч ээ гэж хүсч байна.
Ийнхүү бизнес эрхлэгчдийн төлөөлөл төр засгийн бодлогогүй шийдвэрийг АНУ-ын арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөний билэг тэмдэг болсон Жорж Флойдын үхэлтэй зүйрлэн харуулав. Хоёр метрийн зайгаа бариад ажил хийж мөнгө олъё гэхээр боомилж байна" гэв.
Тус нэгдлийн зорилго нь ААН тус бүрт тулгамдаад байгаа цаг үеийн болон улс төр, бизнес эрх зүйн орчин, санхүүгийн нөхцөл байдал асуудлуудыг нэгтгэж шийдвэрлүүлэх, үр дүнд хүрэх гэж ойлгож, үр дүнд хүрэхийг эрмэлзэж, төрийн шийдвэр гаргах шатны өндөрлөгүүдэд санал шаардлага тавьж, нөлөөлөхийг оролдож байгаад оршиж буй аж. Тэд таван шаардлага тавьж буйгаа танилцууллаа. Үүнд:
1. НӨАТ-аас чөлөөлөгдөх /100 сая хүртэлх дүнгээр/
2. НДШ-ийн төлбөрөөс 50 сая хүртэлх дүнгээр чөлөөлөгдөх
3. Хөнгөлөлттэй нөхцөлийн зээл авах /3%, 3-5 жил/
4. 2020 он дуустал ААНБ-ын НДШ, НӨАТ, Хувь хүний ОАТ, бүх төрлийн зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр Харилцах данс хааж битүүмжлэхгүй байх.
5. Банкны хүүг жилийн 8%, ББСБ 12% болгож, одоогийн хувь хэмжээг бууруулах гэсэн таван шаардлага багтжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|