• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    58   |  
0

 

Өмнөговьчууд 2016-2020 онд хагас их наяд буюу 500 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг 15 сум, 59 багтаа хийжээ. Дэд бүтэц, бүтээн байгуулалт сүндэрлэснээс гадна ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг хамгийн ихээр бууруулж, төсвийн сахилга бат, зөв засаглалын бодлогоор бусад аймагт үлгэрлэсэн түүхэн амжилтаараа 2017, 2018, 2019 онд улсдаа тэргүүлсэн юм.

Ийнхүү 70 мянган иргэний хөдөлмөр зүтгэл, хамтын ажиллагааны бахархал болгон батламжилсан цомыг "ТАНД БАЯРЛАЛАА"- аяны хүрээнд аймгийнхаа албан байгууллага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдээрээ аялуулж түүхэн амжилтыг хамтдаа бүтээсэн иргэддээ талархлаа илэрхийлж байна.

Монгол улсын гавьяат эдийн засагч Т.Наранхүү агсныг тус аймгийн засаг даргаар ажиллаж байх үед үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлснээр 1975, 1976, 1978-онд тогтвортой амжилтаараа улсдаа тэргүүлж байжээ. Ийн аймгуудын хооронд шилжин явах уралдааны тугийг хадгалж үлдсэн анхны аймаг болсон юм. Энэ цагаас 41 жилийн дараа засаг дарга Н.Наранбаатарын хичээл зүтгэлээр тус аймаг түүхэн амжилтаа давтаж чадсан билээ.

 
 
TAGS