• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0
 

Энэ жилийн  парламентын сонгуульд  санал өгөх  2,000,624 хүн бүртгэлтэй байгаа бөгөөд ирц муутай  оролцдог гэх залуус энэ удаад идэвхтэй оролцож байна. СЕХ-оос 12:30, 17:00 болон 21:00 цагаас ирцийн мэдээллийг хүргэх билээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас сонгуулийн үеийн онцгой журмыг мөрдүүлэн ажиллаж байна. 

Үндэсний дээлээрээ гангарсан залуус, одон тэмдгээрээ энгэрээ гоёсон ахмадууд амны хаалт зүүн 1,5 метрийн зай барьж, гараа ариутган, нэг удаагийн бээлий өмсөж саналаа өгч харагдана.

Түүнчлэн иргэдийг санал өгөхөд хурууны хээг нь уншуулж байгаа учраас иргэд хүн давхардаж санал өгөх боломжгүй юм байна. Тиймдээ ч саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа юм.

Өнөөдрийн цаг агаар 18 хэмийн дулаан бөгөөд дуу, цахилгаантай аадар бороо орох юм байна. Ингээд дээлтэй, бэхэн тэмдэглэгээгүй, бороотой сонгуулийн фото сурвалжлагыг хүлээн авна уу.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ