• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    133   |  
0

СЕХ-оос 12:00 цагийн байдлаар нийслэл, орон нутгийн хэмжээнд сонгогчдын ирцийн талаар мэдээлэл хийж байна. Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 212,138 буюу 23.49 хувьтай байгаа бол орон нутгийн хэмжээнд 295,372 буюу 26.40 хувьтай байгаа аж.

Одоогийн байдлаар санал хураах үйл ажиллагаа онцгой зөрчилгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 22:00 цагт дуусна.

Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлын улмаас сонгуулийн үеийн онцгой журмыг мөрдүүлэн ажиллаж буйгаас гадна, иргэдийг санал өгөхөд хурууны хээг нь уншуулж байгаа учраас хуруун дээр нь бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа юм.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг билээ.

Өнөөдөр СЕХ урьдчилсан дүнг хэлэлцэх бөгөөд сонгогдсон гишүүдийг танилцуулах, сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох асуудлыг хуралдаж, шийдэх юм байна.

 
TAGS