• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0
 

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга 17:19 минутад Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 23 тойргийн 23-8 дугаар санал авах байранд саналаа өглөө.

Залуучууддаа хандан: “Та нарын санал улс эх орны ирээдүйг шийдэхэд үнэтэй хувь нэмэртэй. Та бүхэн гэртээ хүнс авахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн хугацааг сайн харж авдаг шигээ сайтар эргэцүүлж саналаа өгөхийг уриаллаа. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн нэр дэвшүүлж их мөнгөөр санал худалдаж авах оролдлого гардаг. Төрд гарч уул уурхайн бизнес хийх, гэмт хэрэг хийх боломжийг бүү олгоорой. Залуусаа сонгуулиа идэвхтэй өгөөрэй” гэв.

Мөн  тэрээр 17:00 цагийн байдлаар орон нутагт сонгуулийн ирц 40 хувь, Улаанбаатарт 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авсан. 17:30 цагийн  сонгуулийн ирцийн мэдээг дөхүүлэн сонгуулийн ирцийг ажиглаж, иргэдийг саналаа өгөхийг уриалах зорилгоор оройтож саналаа өглөө хэмээн тайлбарлалаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ