• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0
 

2020 оны УИХ-ын сонгууль өндөрлөж, урьдчилсан байдлаар МАН 81,6 хувийн санал авч 62 суудал, АН 14,5 хувийн саналаар 11 суудал авсан бол ганц бие даагч парламентад суудал авсан нь Орхон аймагт нэр дэвшигч Н.Алтанхуяг байсан юм. Үүнээс гадна Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Т.Доржханд, Та бидний эвсэлээс С.Ганбаатар нар тус тус ялалт байгуулж ирэх дөрвөн жил төр түшилцэхээр боллоо.

Энэ удаагийн парламентийн гишүүдийн тухайд урьдын адил хуульч, эдийн засагч нар массыг бүрдүүлж байгаа ч инженер, эмч, агрономич, сэтгэл зүйч гэх мэт салбар бүрийн төлөөллүүд нэр дэвшин гарчээ.

Ирэх дөрвөн жил төрийг түших 76 гишүүнийг мэргэжлээр нь ангилбал:

  • Эрх зүйч - 19
  • Эдийн засагч - 17
  • Олон улсын харилцааны мэргэжилтэн - 5
  • Улс төр судлаач - 3
  • Эмч - 3
  • Сэтгүүлч - 4
  • Инженер - 5
  • Сэтгэл зүйч - 1
  • Бизнесмен - 4
  • Утга зохиол судлаач - 2
  • Агрономич - 1
  • Батлан хамгаалахын салбараас 2
  • Радио холбооны инженер - 1
  • Философич - 1
  • Математикч - 1
  • Автомат телемеханикч - 1
  • Орчуулагч - 1
  • Судлаач - 1
  • Физикийн багш - 1 байна.

Аливаа улсын парламентийг тал бүрийн шинжлэх ухааны салбарынхан бүрдүүлбэл хууль тогтоох дээд байгууллагын хүрээнд иргэдэд ээлтэй, хөрсөндөө буусан хууль тогтоомж батлахад сайн талтай. 

Ирэх жилүүдийн нийгэм, эдийн засгийн төлөв, улс төрийн тогтвортой байдал зэрэг нь парламентийн гишүүдийн боловсрол, чадвар, туршлагаас хамаарах ч иргэдийн оролцоо, идэвх, зүтгэл ч мөн чухал юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ