A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 65 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 65 | |
|
Өнөөдөр Монгол Улсын наймдугаар Их Хурлын анхны чуулган эхэлж, сонгуульд ялалт байгуулсан гишүүд тангарагаа өргөж, шинэ парламентын бүрэн эрх албан ёсоор нээгдлээ.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: "Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан."гэлээ
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан. Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо. 2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна. СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэв.
Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан. Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах угаасаа боломжгүй юм. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий." хэмээлээ.
УИХ-ын Дэгийн тухай хуульд заасанчлан хамгийн ахмад гишүүн болох Б.Баделхан чуулганыг даргалж УИХ-ын гишүүний тангаргийг индэр дээрээс уншив.
Тангарагт “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэний ашиг сонирхлыг эрхэмлэж төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэв.
Үүний дараа Төв аймгаас сонгогдсон гишүүн Н.Энхболд болон бусад гишүүн цагаан толгойн нэрсийн дарааллаар тангаргаа өргөлөө.
Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|