A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 69 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 69 | |
|
Найм дахь удаагийн парламентын анхдугаар чуулгантай холбоотойгоор УОК-ын хуралдааныг түр завсарлуулсан юм. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтэл, ариутгалыг баримтлан нээх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг УОК-оос гаргажээ. Хөрш орнууд хил нээгээгүйгээс гадна олон улсын эрсдлийн зэргийн үнэлгээг харгалзан үзээд хил нээх боломжгүй гэсэн шийдвэр гарсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Харин үйлчилгээний байгууллагууд, хүүхдийн зуслан зэргийг үе шаттайгаар нээх үүргийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт өгсөн байна.
Мөн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Нийслэлийн онцгой комиссын хуралдах бөгөөд олноор цугласан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спорт үйл ажиллагаа, pc тоглоомын газар, диско баарыг нээхгүй аж.
НОК-т халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан хүүхдийн тоглоомын газрууд, зуслан, соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага, кино театруудыг тодорхой дэглэмийн дагуу нээх чиглэл өгсөн. үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн байна.
Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний 965 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр 10 мянга гаруй ажлын байр бий болгох юм.
Эрсдэлийн үнэлгээгээр халдвар хамгааллын дэглэм хангасан шашны байгууллагын үйл ажиллагааг мөн үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Эрсдэлийн үнэлгээг 7-р сарын 1-нээс хийж, шалгаж эхэлнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|