• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    71   |  
0
 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд олонх болсон МАН-ын гишүүд УИХ-ын даргаар Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжиж, дахин томиллоо. 

2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.  

УИХ-ын гшүүн Б.Пүрэвдорж:

-Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын даргаа томиллоо. Ард түмэн эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай үед илүү их тогтвортой байдлыг хүссэн. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өмнөх үеийн алдаа дутагдлыг та бүхэн өнгөрсөн дөрвөн жил шүүмжилж ирсэн. Цаашид дөрвөн жилийн хугацаанд Монголын эдийн засгийг авч явах хүнд ачаа ногдож байгаа. Хүчээ дайчилж ажиллана гэж найдаж байна. 2016-2020 онд мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан учраас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, илүү сайн ажиллаарай. 

Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ анхаарч, зарчимтай ажиллаарай. УИХ-ын дарга Г.Занданшатар танаа УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ санаа бодлыг төрд хүргэх, хэлдэг. Сөрөг хүчнээрээ дамжуулж ард түмэн эрх баригчдын бодлого, шийдвэрт үгээ дайдаг юм шүү. Эрх баригчидтөрийн албан хаагч, намын гишүүдтэйгээ уулздаг. Тиймээс ирэх дөрвөн жил иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хаагаарай, иргэдийн үг, сөрөг хүчний үг төрд хэрэг болдог юм шүү" гэв.

УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатар нь "Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК-аараа дамжуулан ЖДҮХС-гаас нийт нэг тэрбум зээл авсан дуулианд нэр холбогдож байжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ