• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    62   |  
0
 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж У.Хүрэлсүхийг 93,5 хувийн саналтайгаар ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ.

Энэ үеэр Зөх хүн Электорат эвслээс сонгогдсон, УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан дараах гурван зүйлийн саналыг шинээр байгуулах засгийн газрын бүтэцдээ тусгахыг хүслээ.

  1. “Дэд сайд болон дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй албан тушаалуудыг хасаж цомхон засгийн газар байгуулах саналтай байгаагаа,
  2. Технологи инновацийн яамыг бүтэцдээ оруулж Монгол улсын технологийн хөгжлийг хангах нэн шаардлага тулгарч буйг сануулж,
  3. Засгийн газрын гишүүдийг энэ удаад та дангаараа бүрдүүлж байгаа учраас 2016 оны алдааг давтахгүй, чадварлаг боловсон хүчнийг сонгож өгөөч. Санхүү, эдийн засгийн хариуцсан сайдаар  нь мэргэжлийн туршлагатай хүнийг, Эрүүл мэнд, боловсролын салбарт ч мэргэжлийн чадвартай залуусыг сонгоорой гэж хүсмээр байна”. гэлээ
TAGS





Холбоотой санал болгох мэдээ