• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0
 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг өнөөдөр буюу долоодугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Ийнхүү гурав дахь өдрөө үргэлжилж буй Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж 11:40 минутад яллах дүгнэлтийг танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар:

  • С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
  • Ж.Эрдэнэбатыг ерөнхий сайдын албан тушаалаараа өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон,
  • Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдууллаа.  
  • Харин Д.Түвшинжаргалыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жилийн хорих ял,
  • Д.Ганбатыг мөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хорих ял тус тус оногдууллаа.  

Үндэслэл:

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа буюу эрх мэдлээс салахынхаа өмнөхөн Тост, тосон бумбын нуруу орчимд ашигт малтмалын шинэ тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын тогтоолоор баталж "Элбэг Орд" гэдэг компанид эзэмшүүлсэн байдаг.

Улмаар "Элбэг Орд" ХХК-иас тусгай зөвшөөрлөө өөрийн хувь эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж аваад гурван сарын дараа Х.Бат-Эрдэнийн компанид шилжүүлжээ.

Засгийн газрын тогтоол 2017 оны есдүгээр сард гарсан бол тусгай зөвшөөрлийг өөрийн болгох ажлыг тухайн оныхоо арванхоёрдугаар сард гүйцэлдүүлсэн байдаг.

БАРИМТ:

Засгийн газрын 256-р тогтоол

Тогтоолын нэг дэх хэсгийн төгсгөлд "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай" гэжээ.

https://www.legalinfo.mn/law/details/13262

TAGS





Холбоотой санал болгох мэдээ