A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 94 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 94 | |
|
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Харин 2016 онд байгуулагдсан засгийн газар 13 яам, 16 сайдтай байх хууль батлагдаж байлаа.
Энэ удаагийн хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хувааж 14 яам, нийт 17 сайдтай байхаар тусгажээ. Мөн Засгийн газрын харьяанд тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байх юм.
Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураалт явуулахад 82 хувийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
У.Хүрэлсүхийн ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах хууль өргөн барив:
Ерөнхий чиг үүргийн:
Чиглэлийн:
7.Барилга, хот байгуулалтын яам
8.Боловсрол, шинжлэх ухааны яам
19.Зам, тээврийн хөгжлийн яам
10.Соёлын яам
11.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
12.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
13. Эрчим хүчний яам
14.Эрүүл мэндийн яам гэсэн бүтэцтэй байхаар заажээ.
Түүнчлэн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд:
-Монгол улсын ерөнхий сайд
-Шадар сайд
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллана.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
-Батлан хамгаалахын сайд,
-Гадаад харилцааны сайд,
-Сангийн сайд,
-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,
Чиглэлийн:
-Барилга, хот байгуулалтын сайд,
-Боловсрол, шинжлэх ухааны сайд,
-Зам, тээврийн хөгжлийн сайд,
-Соёлын сайд,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,
-Эрчим хүчний сайд,
-Эрүүл мэндийн сайд гэсэн бүрэлдэхүүнтэй байхаар тусгажээ.
Ийнхүү соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет өвөө хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой бодлогын яам байгуулагдахаар боллоо.
Манай улсад анх 1956 онд Соёлын яам байгуулагдаж 1959 онд татан буугдсан. 1961 онд дахин байгуулагдаж 29 жил ажиллах хугацаандаа олон сайхан ажил хийж кино урлаг, сонгодог урлаг, цирк , театрыг хөгжүүлж байгаад 1990 онд татан буугджээ.
Өдгөө Орос, Хятад,Чех, Дани, Бразил, Канад, Франц, Итали, Испани, Энэтхэг, Турк, Тайланд зэрэг дэлхийн 26 орон соёлын яамтай аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
9
|
|
0
|
10
|
|
0
|
24
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
43
|
Daily poll
|