• Lead the way ...
         
14
2025
Aug
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    132   |  
0

Бага насны хоёр хүүхэд голд живж нэг хүүхэд нь амь насаа алджээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байснаас нэг хүүхэд живсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдөр Онцгой байдлын албанд иржээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 14 настай хоёр эмэгтэй хүүхэд усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварчээ. Харин нөгөө охин болох Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гаргасан байна. 

Иймд эцэг эхчүүдэд анхааруулахад бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр голын усанд оруулахгүй байх, хараа хяналлтт байхыг онцгойлон анхааруулж байна. 

TAGS