• Lead the way ...
         
24
2025
Jun
Daily poll
(Нийт санал: 218)
5.96%
94.04%


Сэтгүүлч: П.Цанжид   |    38   |  
0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн гурван давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 07:41 цагт Онцгой байдлын албанд ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраажээ.

Алба хаагчдыг очиход гурван давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ