Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Н.Номтобаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, таван жил таван сар хорих шийдвэр гаргалаа.
- Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
- Шүүгдэгч Б.Нямдавааг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 3 жил хорих ял,
- Б.Шижиржаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 4 жил хорих ял,
- Н.Баттөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгийн торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх торгууль оноосон бол
- Шүүгдэгч М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 15 сая төгрөгийн торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх торгууль оноов.
Үндэслэл:
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.2 /худал мэдүүлэг өгөх/ дүгээр зүйлийн 21.2-1, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл өгсөн гэх хэргээр/ дүгээр зүйлийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч өнөөдөр яллах дүгнэлтийг үйлдлээ.