• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

УИХ-ын гишүүн Т.Доржханд болоод түүний ажлын алба банкны салбарын аюулгүй байдал, төсвийн тодотголын талаарх асуудал болон засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд оруулсан МАН мөрийн хөтөлбөртэй холбоотой гурван асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт:

Банк санхүүгийн салбарт үүсээд буй хүндрэлийн талаар Үндэсний аудитын газраас хийсэн хяналт шалгалтын дүнд өндөр эрсдэлтэй хоёр банк байгааг зарласан. Үүний дагуу Монголбанк өчигдөр мэдээлэл хийхдээ системийн таван банк л хэвийн байх нь чухал бусад хамаагүй гэж мэдэгдлээ.

Зөв хүн электорат эвслийн Б.Найдалаа

“Дампуурахад тодорхой болсон 2 банк байна. Үүнийг иргэдээс нуухгүй, даруй зарлахгүй бол төр хувийн хэвшил, иргэд хэрхэн хохирохыг Капитал банкны жишээнээс харсан.

Монгол банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй. Санхүүгийн салбарын шинэчлэл бол ганц банкны салбарын асуудал бус төр хувийн хэвшил, ЖДҮ-ийн салбарын асуудал. Үүнийг тодорхой болгож байж зээлийн хүү буурна” гэлээ.

Хоёрдугаарт:

Төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор тодотголыг яаралтай хийгээч гэсэн саналыг бид тавьж байсан харамсалтай нь 6 сарын дараа тодотголын асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын өргөн барьсан актыг авч үзвэл төсвийг танасан бус 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Гуравдугаарт:

МАН-ын амлаад байсан мөрийн хөтөлбөрөө засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгахгүй, мөлийлгөж, бөөрөнхийлж оруулжээ. 

Тухайлбал, 

  • МАН-ын намын мөрийн хөтөлбөрийн 1.1-т ядуурлыг 2 дахин бууруулна гэж заасан. Одоо Монголын ядуурал 30 хувьтай байгаа. Тэгвэл 4 жилийн дараа энэ үзүүлэлт 15 хувь болох ёстой атал засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар тоо, хэмжүүр байхгүй “ядуурлыг тууштай бууруулна” бөөрөнхийлж оруулж ирж байна.
  • Дараагийн зүй заалт бол зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй хэмээн МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан ч бол ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар огт дурдаагүй.
  • Нярай болон эмэгтэйчүүдийн эмнэлэг хоёрыг  байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө заасан ч мөн энэ хэрэгжилтийн талаар заалтад ороогүй.
  • Иргэн бүрийг эрүүл мэндийн үйл ажиллагаа, оношлогоо шинжилгээнд хамруулна гэсэн атлаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тогтмол хамрагдах нөхцөлийг сайжруулна гэж асуудалд тодорхой бус хандаж буйг засгийн газрын мөрийн хөтөлбөрийг авч үзвэл үлгэр шиг байна гэж шүүмжиллээ.

Зөв хүн электорат эвслийн гишүүн Б.Мөнхсоёл:

"Хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, танах замаар зайлшгүй биш хөрөнгө оруулалтууд болох аймгуудад хөшөө музей, соёлын төв, номын сан барих зэрэг төслүүдийг хойшлуулснаар хэмнэх 47 тэрбум төгрөгөөр нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох дэлхийн 52 улсаас эх орондоо ирэх хүсэл гаргасан 127.700 гацсан иргэнээ авчирах зэргээр мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлэх боломж байна" гэв.

Гаргасан мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө нь цаас болон замхардаг, үр дүн гаргадаггүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй, худлаа тоо ярьж иргэдээ хуурдаг тогтолцоо хариуцлага хүлээдэггүй системээр бид явж ирсэн. Судалгаа, тооцоонд суурилж баталгаажуулсан мөрийн  хөтөлбөр л юм бол түүнийгээ нухацтай авч ажиллахыг ийн Т.Доржханд гишүүн шаардаж байгаа юм. Мөн тэрээр одоо худлаа тооярьж, иргэдийг хуурах боломжгүй болсон. Судалгаа шинжилгээ хийдэг, бодлого хэрэгжилтийг шаарддаг хүмүүс их хуралд ороод ирсэн, шинэ жишгийг бид тогтоож, энэ зарчмаар ажиллаж, бодлогын хэрэгжилт, үр дүнг шаардаж хариуцлага нэхэхээ илэрхийлсэн юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ