• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

АНУ-ын Миссури мужийн Mansfield хотын ахлах сургуулийн урлагийн багш сурагчийнх нь ээж  бөөрөө солиулах нэн шаардлагатай нөхцөлд байгааг мэдээд, огтхон ч тээнэгэлзэхгүйгээр сайн дураараа донор болох хүсэлтээ гаргажээ. Мэс засал амжилттай болж, ээж  багш хоёр үй зайгүй найзууд болсон бөгөөд нутгийнхаа нэгэн аавд бөөрний донор олж өгөхөөр шамдаж байгаа аж.

Тус хотын Wilder дунд сургуульд 8 жил багшилж буй 41 настай Misty Byrd тавдугаар ангийн сурагч Fisher Croney-т цэцэрлэгт байхаас нь хичээл заажээ.  Fisher хичээл тарсны дараа завтай л бол цаг гаргаж багшдаа тусалдаг байжээ.

Хүүгийн ээж Shannon Croney болон багш Misty Byrd нар ердөө танилууд байжээ. Хүүгийн ээж эрүүл мэндийн асуудалтай байгааг багш нь мэдсэн ч бөөр солиулах шаардлагатай буюу түүний бөөр  20 хувьтай л ажиллаж байгаа тул эрхтний донорын хүсэлтэд нэрээ өгснийг 2019 оны зул сарын баяраар олж мэджээ. Тэрээр ижил цусны бүлэгтэйгээ мэдсэний дараа бодох шаардлагагүйгээр  Croney-гийн эмч рүү нь утасдаж бөөрөө өгөхөө хэлээд шууд яваад очсон хэмээн CNN-өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр цар тахлын дэгдэлттэй үед шинжилгээ оношлогдоо хийгдэж багагүй хугацаа хүлэээсний эцэст өнгөрсөн зургаадугаар сард эрхтэн шилжүүлэх мэс заслаа хийлгэжээ.

Багшийн хэлснээр эрхтэн шилжүүлэх мэс заслын дараа түүнд огтхон ч хэцүү санагдаагүй аж. "Надад хийх ёстой зүйлээ хийж чадсан мэт мэдрэмж төрж,  тайван, аз жаргалтай байна" гэжээ.

Харин хүүгийн ээжийн хувьд хэдэн жил өвдсөнтэйгөө харьцуулахад биеийн байдал нь дээрдэж байгаа ч үлдсэн бөөрөө ургуулах, дасгах зэрэг сорилттой тулгарч байгаа гэнэ.  Тэрээр хоёр бүсгүй өдгөө бусдад амьдрал бэлэглэх, эрхтэн шилжүүлэх мэс заслын ач холбогдолд олны анхаарлыг хандуулж, гурван хүүхдийн аав ганц бие Jason Eagleston-д бөөрний донор олож өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

TAGS