A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |
|
Өнөөдрөөс эхлэн хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэгддэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх хүчирхийллийг бууруулах, нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэх зорилготой “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аян нэг сарын хугацаанд орон даяар хэрэгжиж эхэллээ.
Тус аяныг цагдаагийн ерөнхий газрын гэмт хэргээс урьчилан сэргийлэх тасгийн санаачлагаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Дэлхийн зөн-Монгол”, “JCI-Монгол”зэрэг олон улсын байгууллагын дэмжин хамтран зохион байгуулах аж.
Мөн тус аяны нээлтээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” сургалтыг зохион байгууллаа.
Цаашлаад нөлөөллийн аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд “Хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдаан, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллагын албан хаагчдад онлайн сургалтуудыг зохион байгуулна.
Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д. Будзаан: “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэн нэгэн нөхрийг хорьж яллах нь үр дүнд авчрахгүй байна. Үүний цаана хүүхдийг хэн тэжээх, хүүхэд өнчрөх зэрэг асуудал яригддаг.
Тиймээс ахуйн хүрээн дэх архидалтыг бууруулах, гэр бүл бат бэх байх, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гаралтыг таслан зогсоох, саармагжуулах, соён гэгээрлийн ажлыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой. Хүүхдийн хүчирхийллийн дийлэнх шалтгаан нь гэр бүл салалт, гэр бүлийн таарамжгүй байдлаас үүдэн хүчирхийлэлд өртөж байгаа бага насны хүүхдүүд хаана хандахаа мэддэггүй.
Тиймээс гэмт хэрэг үйлдсэний дараа биш урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөхөд нь зөвлөх, тусалдаг нийгмийн соёлыг бий болгох хэрэгтэй байна. Энэ болгоныг цагдаагийн байгууллага дангаараа хийх нь хангалтгүй тул гэр бүл төлөвлөлт, хариуцлага, гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголтуудыг ЕБС-ийн хүүхдүүдэд хичээл болгон оруулж, хүмүүжил, төлөвшил олгох хөтөлбөр боловсруулж хичээлд тусгах нь нэн тэргүүнд шаардлагатай байна.” хэмээн онцлов.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|