A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 111 | |
|
Хүн төрөлхтний эрдэм мэдлэгийн далайд шамдах аяллын хамгийн анхны хийгээд чухал хэрэгсэн бол харандаа билээ.
Тэгвэл өнгийн харандааны гайхамшгийг харуулсан “Харандааны хаан” үзэсгэлэнд Монгол улсын ардын зураач До. Болд, МУСГЗ зураач П.Цэгмид, МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр, реалист зураач Х.Баяр тэргүүтэй Монголын шилдэг 12 зураачийн уран бүтээл Монголын урчуудын эвлэлийн "Cэнгэраги" арт галерейд энэ сарын 18-20-ны өдрүүдэд дэлгэгдэж байна.
Цар тахлын хөл хорионы үеэр урлагаар цангасан 8 настай балчраас 80 настай буурал, урлагт хайртай хүмүүс мэлмийгээ баясгахаар энэ буйдхан үзэсгэлэнгийн танхимийг бүчиж өнгийн харандаа болон пастелиэр амилсан уран зургуудыг үзэж, харандааны хааны сэнтийд залран патиараа татуулан, нэрт шог зураачдаар хөргөө үнэгүй зуруулан, дэлхийн шилдэг брэнд “Faber Castell”-ийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авч байлаа.
Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Уран бүтээлч болон ажил хэрэгч хүмүүсийн бие биенээ дэмжсэн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сонирхолтой үзэсгэлэнг бид зохион байгуулж байна. Зураач хүмүүсийн хувьд мөрөөдлийн харандаагаа Монголоосоо авах боломж бүрдсэн нь том үйл явдал.” хэмээн онцолсон юм.
“Succeed” компани 259 жилийн түүхтэй, өнгийн харандааны дэлхийн анхдагч брэнд болох “Faber Castell”-ийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж хүүхэд багачууд хийгээд зураачдыг дэлхийн нэр хүндтэй брэндээр уран бүтээлээ туурвих боломжийг нь олгож эхэлжээ.
Энэ үеэр Succeed компанийг үүсгэн байгуулагч Н.Ганзориг: “Монголд харандаан зураг, график артыг хөгжүүлэх зорилготой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн үзэсгэлэн бол үүний эхлэл. Дэлхийд “Faber Castell”-ийн art academy гэж бий. Бид ч үүний адил “Faber Castell”-ээрээ дамжуулж харандаан зургийн сургалт явуулдаг сургалтын төвөө нээхээр ажиллаж байна” гэж хэлж байлаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|