A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 83 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 83 | |
|
Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Юнивишн компанийн хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Юнивишн компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
НҮБ-ын Мэдээлэл технологийн холбооны судалгаагаар хотын зах буюу гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн интернэтийн хурд бага байдгаас шалтгаалан мэдээллээс хоцрох, мэдээллийн хүртээмж төвийн бүсэд амьдардаг хүмүүсээс 25-50 дахин хоцрогдолтой байдаг нь тогтоогдсон байдаг.
Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өндөр хурдны интернэтэд холбогдон өдөр тутамдаа мэдээллийн хоцрогдолгүй болж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэх аж. Цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр боломжит бүх газруудад камерын хяналтыг нэвтрүүлэх боломжтой болно.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|