• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0
 

Тооцоо хийх гэж хэтэвч дүүрэн карт түнтийлгэж, банкны баахан код, бэлэн мөнгөний хооронд будилж явна уу. Тэгвэл танд төлбөр тооцооны хамгийн хялбаршийдэл буюу QR код дээр суурилсан төлбөр тооцооны дараагийн үе QPay цахим хэтэвчийг танилцуулж байна. Шидэт саваа гэдэг шиг л гар утсаараа QR код руу зайнаас дохих төдийд тооцоогоо хийдгээрээ QR код алдаршиж цар тахлын үед эрүүл мэндэд ээлтэй төлбөрийн системээр нэрлэгдээд буй. QPay цахим хэтэвч аппликэйшнийг бүтээгч, финтек компанийн түүчээ ККТТ ХХК-ийн захирал Г.Эрдэнэмөнхтэй ярилцлаа. 

Тэрбээр QR кодыг цоо шинэ түвшинд гаргаж Монголын санхүүгийн зах зээлд төлбөр тооцооны цоо шинэ эргэлтийг авчирч буй залуусын нэг юм.  

-Та бүхэн Qpay цахим хэтэвчээ зах зээлд танилцуулаад удаагүй байгаа. Цахим хэтэвч хэрэглэгчдийн дунд хэр эрэлттэй байна вэ?

-Бид цахим хэтэвчнийхээ албан ёсны нээлтийг саяхан хийлээ. Ер нь аппликэйшн гэдэг ганц удаа гаргаад л төгс болчихдог зүйл биш. ККТТ финтек компани төлбөрийн системээ шинэ түвшинд гаргачихлаа, гэхдээ нэмээд шинэчилж, хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлж хөгжүүлсээр байна. Бид Монголын банкнуудын QR төлбөр төлөлтийн системийг анхлан хөгжүүлсэн хамт олон. Тэдгээр банкуудын цэсийг ашигладаг 2 сая гаруй хэрэглэгч бий. Нэгэнт хэрэглээд хэвшчихсэн эдгээр хэрэглэгч нар бидний том давуу тал юм. Бас хэрэглэгчдээсээ энэ төрлийн төлбөр тооцооны шинэ шийдэл өндөр хүлээлттэй байсныг мэдэрлээ. QPay цахим хэтэвчийг албан ёсоор танилцуулсан өдөр гэхэд л маш олон хэрэглэгч татаж авсан. Ер нь манай Монголчууд сониуч, аливаа шинэ зүйлийг хурдан хүлээн авч нутагшуулдаг ард түмэн учраас хэдхэн сарын дотор QPay өдөр тутмын хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байна. Тооцоо хийх гэж данс чинь хэд билээ гэж асуугаад л урт тоо цээжилснээ хэлдэг, дээрээс нь нэмээд шимтгэл төлдөг уламжлалт хэлбэр ийнхүү ард үлдэж ухаалаг, илүү хялбар шийдэл таны гарт орж ирлээ.

-Хэрэглэгчид голдуу аль нэгэн банкны QPay цэс ашиглаж ирсэн. QPay цахим хэтэвч үүнээс юугаараа давуу талтай вэ?

-Банкуудын интернэт банк дээр байгаа QPay цэс нь данс хоорондын гүйлгээг хийдэг. Мэдээж үүнийгээ дагаад хэрэглэгчээс 100-300 төгрөгийн шимтгэл авдаг.  Харин QPay цахим хэтэвчтэйгээ хүссэн картаа холбоод төлбөрөө төлчихвөл ямар ч шимтгэл төлөхгүй гэдгээрээ давуу талтай.  

-Бид өдөр тутамдаа картаа хийсэн гүйлгээ бүрээсээ гүйлгээний шимтгэл төлдөг. Харин Qpay шимтгэлгүй гэдгээрээ онцлог юм байна. Үүнээс гадна хэрэглэгчдэд өөр ямар давуу талыг олгох вэ?

-Хэрэглэгчдэд хандаж хэлэхэд технологи угаасаа өдөр ирэх тусам л хөгжиж байна, түүнтэй зэрэгцэж алхах нь чухал. Тэрхүү шийдлийг нь Монгол залуус бий болгочихлоо. Ингэснээр гүйлгээ хийснийхээ төлөө заавал нэмэлт төлбөр (шимтгэл) төлдөг байсныг тэглэчихлээ. Дотооддоо төдийгүй гадны орнуудад худалдан авалт хийхэд төлбөр тооцооны асуудал нь бүрэн шийдэгдлээ. Монголчууд WeChat, Alipay үйлчилгээг Хятадад төлбөр тооцоо төлөхөд маш ихээр ашигладаг харин одоо бидний гаргасан цахим хэтэвчийг ашиглан Хятад төдийгүй дэлхийн 30 гаруй оронд бүх төрлийн төлбөр төлөхөд асуудалгүй боллоо.

Хэрэглэгчийн хэрэгцээнд суурилсан QPay цахим хэтэвч aпп-ийг татаад суулгачихвал

  • Бэлэн мөнгө, картаа авч явах шаардлагагүй
  • Гүйлгээний шимтгэл төлөхгүй
  • Бүх банкны төлбөрийн карт нэг дор
  • Дансны дугаар асуухгүй
  • Онлайн худалдан авалт хийх боломжтой
  • Бэлэн мөнгө, картыг гараас гарт дамжуулахгүй
  • Өндөр нууцлал, аюулгүй байдлаар бүрэн хангагдсан
  • Бүх төрлийн худалдаа үйлчилгээний газрууд
  • Монголд төдийгүй дэлхийн 30 гаруй оронд төлбөр төлөх боломжтой
  • И баримт шууд бүртгэгдэнэ.

Хамгийн энгийнээр QPay цахим хэтэвчтэй бол төлбөр тооцоо хийхэд учирдаг төвөгтэй асуудлуудыг бүрэн шийдлээ л гэсэн үг. Апп-аа татаад төлбөрийн асуудлын төгс, хувь хүний эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндэд ээлтэй шийдлийг бид санал болгож байгаа юм.

-Энэхүү хялбарчлагдсан цахим хэтэвч хэрэглэгчдийн санхүүгийн аюулгүй байдалд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд ард нь цөөнгүй ажлууд хийгддэг. Харамсалтай нь тооцоо хийхэд үйлчлүүлж буй байгууллага картын 4 тоо бүхий нууц үгийг нь асуучихдаг, иргэд ч хэлчихдэг. Ингэснээр иргэд хувийн мэдээллээ алдаж санхүүгийн луйврын золиос болж байна. Энэ асуудлын шийдэл нь гарцаагүй технологи буюу бидний санал болгож буй QPay цахим хэтэвч байх юм. Ингэснээр иргэд тооцоо хийхийн тулд нууц үгээ хэлэх хэрэггүй, түрийвчээ ухаж олон картныхаа аль нэгийг эрж хайх шаардлагагүй болно.

Тооцоо хийхийн тулд QPay цахим хэтэвчээ нээгээд л QR код уншуулаад боллоо. Санхүүгийн эрсдэлгүй, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн эрхэмлэсэн, хамгийн найдвартай цахим төлбөрийн хэрэгсэл учраас энэхүү шийдлийг технологийн хөгжлийг эрхэмлэдэг өндөр хөгжсөн ихэнх улс орнууд хэрэглэж байна. Монголчууд бид ч бас олон улсын төлбөр тооцооны шийдэлтэй хөл нийлүүлэн алхаж байна. Бид дотоодын төлбөр тооцооны асуудлыг бүрэн шийдсэн төдийгүй UnionPay-тэй хамтарч ажиллаж байгаа учраас манайхан аль нэг улс орнуудад очлоо гэхэд дурын дэлгүүртээ ороод төлбөрөө хийх боломжтой болсон.  

-Дэлхийд нэр хүндтэй UnionPay-тэй хамтран ажиллаж байгаагаас үзэхэд QPay цахим хэтэвч олон улсын зах зээлд хөл тавьсан гэж ойлгох болох нь ээ?

-ЮнионПэй Интернэшнл байгууллага нь дэлхий даяар 1800 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. Бид энэхүү нэр нөлөө бүхий компанитай систем, интеграцлалын хувьд хамтран ажиллах 3 төрлийн гэрээ байгуулсан. Энэ том компанитай хамтран ажиллана гэдэг нь дэлхийн зах зээлд гарлаа л гэсэн үг. Хятад бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн асар их нөлөөтэй зах зээл. Цар тахлын үеэр үүнийг дэлхий дахин ч хүлээн зөвшөөрлөө шүү дээ. 

Дээрээс нь манай мөнхийн хөрш, Монголчуудын гол арилжаа, худалдан авалт энэ улстай нягт холбоотой. Бизнес хийхэд, аялахад төлбөрийн хувьд учирдаг гол асуудлыг энэ шийдлээрээ гаргачихлаа. QPay цахим хэтэвчтэй бол Хятадад худалдаа наймаа хийхэд ямар ч асуудалгүй явах зам нь нээгдчихлээ гэж бид харж байна. Мөн дотоодын үйлдвэрлэгч нарын мөнхийн асуудал байсан Гадаад хэрэглэгчдээс төлбөр хүлээн авах боломжийг нээлээ. Цаашид бидэнд бодож төлөвлөсөн их ажил бий

-QPay цахим хэтэвчийг эх дэлхийдээ ээлтэй, эко сонголт гэдэг. Бид цахим хэтэвчийг хэрэглэснээрээ ямар эерэг хөрөнгө оруулалт хийх вэ?

-Бид цаашид зөвхөн цаасан хэрэглээг танаад зогсохгүй хамтран ажилладаг банкуудтайгаа хамтран виртуал карт зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Орчин үед банкны карт захиалах гэж заавал биеэр аль нэгэн банкны салбарт дээр очихгүйгээр интернэтээр захиалаад виртуал карт үүсгээд авчихдаг болсон. Жишээ нь та болон танай байгууллага Худалдаа хөгжлийн банкны харилцагч байлаа гэхэд заавал банкинд очиж пластик карт авахгүйгээр байгаа газраасаа онлайнаар картаа үүсгээд дараа нь QPay цахим хэтэвчиндээ холбоод л дотоод болон олон улсын гүйлгээндээ ашиглаж эхлэнэ гэсэн үг юм. Олон улсад энэхүү шийдлийг эх дэлхийгээ хайрласан бас цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн хамгийн ухаалаг сонголт гэж үздэг.

Цаашлаад байгальд үл шингэх хуванцар картыг халахаас гадна нэмээд үр ашиггүй цаасны хэрэглээг танана. Бидний өдөр тутмын хэрэглээнд ямар их баримт бөөгнөрдөг билээ. Өдөрт нийт гаргадаг баримтыг тооцож үзвэл чамгүй тоо гарна. Ийнхүү QPay QR үйлчилгээ нэвтэрснээр НӨАТ и-баримтын системд  автоматаар бүртгэгдэн баримт хэвлэх цаасны хэрэглээг танах юм. Технологи бидэнд гайхалтай боломжууд өөрчлөлтийг өгсөөр байна.

-Цар тахлын үед QR кодоор тооцоо хийх нь хамгийн аюулгүй хэлбэр гэдгийг ДЭМБ онцолж байсан. Бид яагаад уламжлалт төлбөр тооцооны хэлбэрээс татгалзах ёстой вэ?

-Дэлхийн даяар вирусийн хор хөнөөлийг амсаж, мэдэрсээр байна шүү дээ. Үүнээс шалтгаалж мэдээлэл технологийн салбарт өөрчлөлт орж ирж байна. Жишээ нь ажилдаа бүртгүүлэхийн тулд вирус халдаадаг хурууны хээ уншдаг төхөөрөмж биш QR код, нүүр таних технологи ашигладаг болсон. Бэлэн мөнгөнөөс гадна карт гэдэг өөрөө гараас гарт дамждаг хамгийн их нян, вирус агуулсан зүйл гэгдээд байна. Дэлгүүрийн касс дээр сууж байгаа худалдагчийн гараар гэхэд өдөрт олон мянган хүний гар дамжсан карт бэлэн мөнгө дамждаг. Үйлчлүүлж байгаа хүн картаараа дамжуулан вирус ч авах эрсдэлтэй. Тэгэхээр QPay цахим хэтэвч санхүүгийн системийн хувьд найдвартайгаас гадна гараас гарт дамжсан тооцооны хэлбэрийг халснаар хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалж байна гэж хэлж болно. Мэдээж цаг завгүй энэ нийгэмд дансны дугаараа нэг бүрчлэн хэлж цаг заваа ч хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй учраас уламжлалт хэлбэрээс дэлхий нийтээрээ татгалзах хандлага давамгайлж байна.

Мөн и-баримт дээрх QR кодыг уншуулахын тулд төлбөрийн баримт хэвлэхийг манай төлбөрийн систем хална.

-Цахим хэтэвчүүд худалдаа онлайн хийхэд хялбар байдаг ч өдөр тутмын хэрэгцээт гүйлгээг хийхэд төвөгтэй санагддаг. Жишээ нь байр, СӨХ-ны мөнгө төлөх зэрэг дээр. Үүн дээр QPay хэрэглэгчдэд шийдэл санал болгох уу?

-Банк үндсэн үйлчилгээнээс гадна төлбөр тооцооны асуудлыг ухаалгаар шийдэх үйлчилгээ үзүүлэх шинэ үе шат руу шилжчихлээ. Жишээ нь таны дурдсан байр, СӨХ-ны мөнгийг төлөх  хэлбэр эмээ өвөөгийн үеийнхээрээ л байна шүү дээ. Заавал өөрийн биеэр очиж, дугаарлаж хүлээж байгаад төлбөрөө лавладаг, төлдөг. Үүний төлөө хэчнээн их цаг хугацаа үрж байгаа бол? Энэ асуудлыг шийдэхийн тулд бид Төрийн банктай хамтран орон сууцны конторын СӨХ-ны төлбөрийг зайнаас шийдэж эхний ээлжинд www.statebank.mn -д заавал Төрийн банкны данс нээлгүйгээр төлбөр төлөх боломжийг нэвтрүүллээ. Бид үүнтэй холбоотой бүр илүү ухаалаг, хэрэглэгчдийн цаг зав, мөнгийг хэмнэсэн ажлыг 10 дугаар сараас өмнө амжуулахаар төлөвлөн ажиллаж байна.  

-Сүүлийн асуулт.  QPay цахим хэтэвчээр бид төлбөр тооцооны бүх асуудлаа хялбар хямд шийдэж болох нь. Нөгөө талдаа  худалдаа эрхлэгчдэд QPay ямар боломж олгох вэ?

-Бүх банкны картыг нэг дор холбосон апп-аар тооцоогоо хялбархан хийж байгаа шийдэл нь  QPay болчихлоо. Гэтэл нөгөө талд бизнес эрхлэгч байгууллага байгаа шүү дээ. Тэд борлуулалтын орлогоо авахын тулд карт уншигч төхөөрөмж буюу ПОС-ийг ашигладаг.  Энэ төхөөрөмжгүй байгууллага бараг ховор болсон. Гэтэл төхөөрөмж нь өөрөө бизнес эрхлэгчид асар их зардал болчихоод байна. Авсан төхөөрөмж нь унаад эвдэрлээ гэхэд мерчант (бизнес эрхлэгч) эрсдэлд орж байгаа биз. Банкнаас авах гэж л барьцаа төлбөр төлөхөөс эхлээд зардал өндөртэй. Энэ бүх зардал, эрсдлээс гадна тог эсвэл сүлжээ тасарсан үед ПОС машин гүйлгээ хүлээн авах боломж байдаггүй. Харин бизнес эрхлэгчид QPay Merchant-ийг хэрэглэснээр QR код л наахад  асуудал шийдэгдэж байгаа юм. Өндөр зардалтай ПОС төхөөрөмжийг бүрэн орлох боломжтой учраас ААН-үүд тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид хялбар, хямд энэ шийдлийг талархан хүлээн авч байна.

Орлого хүлээн авах болон төлөхөд маш олон давуу талыг олгосон технологийн дэвшилтэд үйлчилгээ учраас Ази гэлтгүй баруун орнууд ч бас энэ чиглэл рүү явж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Бас танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Гайхалтай ажлуудыг хийж бас хийхээр төлөвлөж байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье.

Баярлалаа. Танд болон хамт олонд нь мөн энэхүү ярилцлагыг уншсан хүн бүрт амжилт хүсье. Хамтдаа Монгол орноо дэлхийн түвшинд хөгжүүлцгээе!  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ