• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    65   |  
0
 

Цар тахлыг дотооддоо алдаагүй нь хайр татам ч маскаа зүйхгүй байх нь үзэн ядам юм. Covid-19  намжаагүй энэ үед “Дотооддоо алдаагүй юм чинь” хэмээн тайвширах явдал нийгэмд тодхон харагдана. Covid-19-ийг хяналтандаа авсан Европын улс орнууд хязгаарлалтаа цуцлаад байсан энэ үед уг цар тахлын хоёр дахь давлагаа эхэллээ. Хүнд үе 10 сард л орж ирнэ хэмээж байсан эрдэмтдийн таамаг зөв байж таарлаа. Гэтэл бид улам тайвширч, үл тоосоор л. 

Зөвхөн Covid-19 гэлтгүй  ханиад томуугийн бусад өвчлөл энэ үед эрчимждэг тул маскаа зүүж, гараа угаах нь зөвхөн Covid-19-өөс сэргийлж буй явдал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Улсын Онцгой Комисс-оос санаачлан хэрэгжүүлж буй “Маскаа зүүе, Гараа угаая” бүх нийтийн аяныг олны танил залуус  дэмжин сошиалаар давлагаалж байна. Тэргээрийн дундаас виртуал модель Амара  хүртэл уг аяныг дэмжин өөрийн зургаа  Instagram хуудсандаа нийтэлжээ. Та ч мөн адил уг аяныг дэмжин нэгдэх боломжтой.

“Маскаа зүүе, Гараа угаая”

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ