• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    75   |  
0

Сонгинохайрхан дүүрэгт түргэвчилсэн оношилгооны 11 цэг ажиллаж байна.

2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 2,312 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Эдгээрээс 1,276 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдлаа.

Шинжилгээгээр батлагдсан хоёр голомтын ойролцоо оношилгооны цэг байгуулж, ойр орчмын оршин суугчид, үйлчилгээний байгууллагуудын ажилчдыг яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.

Эх сурвалж. НЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

TAGS





Холбоотой санал болгох мэдээ