• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0
 

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гаргаж байгаатай холбогдуулан Арванхоёрдугаар сарын 14, буюу даваа гарагийн 06:00 цагаас эхлэн ямар салбаруудын үйл ажиллагааг нээх талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  мэдээлэл өглөө.

52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь судалсан. Цар тахал агаар дуслаар дамждаг тул эрсдэл бүхий салбарууд болох саун, фитнес, алжаал тайлах төвүүд, баар зэргийн үйл ажиллагааг нээхгүй юм байна.

Харин 34 чиглэлийн үйл ажиллагааг нээнэ. 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар  
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол /Битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.

Энэ бол хотын эдийн засаг болон иргэдийн ахуй амьдрал, орлоготой холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхдээ баримтлах нийтлэг журмыг гаргасан. Мөн хоолны газрууд, хүргэлтийн үйлчилгээ, такси үйлчилгээнд тусгай шаардлага тавина. Энэ нь хүн хоорондын зай бариулах, тусгаарлах хэсгүүдээ шийдсэн байхыг шаардах юм" байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ