• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    67   |  
0
 

АНУ-ын халдварт өвчнийг хянах, урьдчилах сэргийлэх газрын мэдэгдсэнээр өчигдөр буюу энэ даваа гарагийн байдлаар 8,987,322 иргэнээ коронавирусийн 2 удаагийн вакцинжуулалтын энхий шатанд хамрагджээ. Тус улс худалдан авсан 25 сая тун вакцины гуравны нэгээр иргэдээ вакцинжуулаад байна. 

Хүнс тэжээл болон эмийн бүтээгдэхүүний хяналтын газар (FDA) Pfizer болон BioNTech компанийн хамтран бүтээсэн вакцинд лиценз олгосон бол Трампын засгийн газар 100 мянган тунг худалдан авсан юм. Түүнчлэн FDA нь" Moderna Inc" -ийн бүтээсэн вакциныг лицензжүүлээд буй. Ингээд 3-4 долоо хоногийн дараа баталгаажуулсан энэ хоёр вакцинаар хоёр дахь шатны вакцинжуулалтыг орон даяар хийх юм байна.

Ерөнхийлөгч Байден энэ сарын 20нд тангаргаа өргөсний дараа үлдэж буй иргэдийг вакцинжуулах ажлыг түргэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд засгийн газраас хоёр дахь шатны вакцинжуулалтад хүрэлцэхүйц нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Эх сурвалж: reuters.com

TAGS