• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0

Хүнсний сүлжээ дэлгүүр “Имарт” нь НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд эхний хэсгийг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Мөнхзаяа нар, мөн холбогдох албны хүмүүс оролцож, бараа бүтээгдэхүүн хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа айл өрхүүдэд хуваарилан өгнө.

Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш “Имарт” нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн билээ.

Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Хөх шошго” хөтөлбөр санаачлан эхлүүлсэн. Түүнчлэн, 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц түгээх гэх мэт олон ажлыг зохион байгуулж байсан юм.

Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж байгаа “Имарт”-чууддаа баярлалаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ