• Lead the way ...
         
02
2026
Jan
Daily poll
(Нийт санал: 5)
80.00%
20.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    28   |  
0

Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын тус талбайд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийджээ. “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.  

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төсөл нь:

  • Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;
  • Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;
  • Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ