Энэ сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгджээ. Мөсний зузаан нэмэгдэж байгаа ч 2025 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-50 см нимгэн байгаа аж.
Гол нуурууд 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.