• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0

Засгийн газар өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд КОВИД-ын эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний 100 хоногийн цогц төлөвлөгөө боловсруулсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа.

Тэрээр өнгөрсөн хугацаан 4,5 их наяд төгрөгийг цар тахлыг даван туулахад зарцуулсан. Энэ ондоо тус төсвийг 1,7 их наядаар ахиулна гэв.

Коронавирусийн нөлөөллөөр манай эдийн засаг 6 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.8 их наяд хүрч, 68.9 мянган шууд ажлын байр үгүй болсон. Энэ байдал цаашид үргэлжилбэл эдийн засгийн томоохон сорилтыг авчирна. Тэр ч утгаараа төсөв ачаалал даах боломжгүй болсон тул халамжийн бодлогыг үргэлжлүүлэх боломжгүй. Харин засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд халдвар хамгааллын дэглэмээ барьж шинэ энгийн амьдралын хэв маяг руу шилжинэ. 

  • "10 их наяадын цогц төсвийг эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаа мэдэгдлээ. Үүний хүрээнд залуусын хөдөлмөр эрхлэлт, бизнес, эдийн засгийн эргэлтийг дэмжих томоохон төслүүдийг хөдөлгөнө.
  • Астразенека, Спутник, Синовак зэрэг коронавирусийн эсрэг вакциныг авахаар захиалга өгсөн бөгөөд эхний ээлжид 300 мянган тунг авч голомтод ажиллаж буй ажилтнуудыг вакцинжуулах бөгөөд үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсын засгийн газар тусламж үзүүлэх юм байна.
  • Түүнчлэн бизнесүүдийг иргэнтэй шууд болон дам харилцдаг гэж 2 хуваагаад хэрэгжүүлэх стандартыг тогтоож хөл хорионы дараа буюу 23-ны өдөр олон нийтэд танилцуулна. Цахим хүргэлт, цахимаар ажиллах арга барилыг дэмжинэ.
  • Гадаадад байгаа иргэнээ эх орондоо татах ажлыг 100 хоногт багтааж хийнэ. Зочид буудлын бизнесээ дэмжиж либерал үйлчилгээг нэвтрүүлнэ.
  • 2 их наяд төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг зах зээлд гаргаж арилжааны банкуудаар дамжуулна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 сая төгрөгийг гаргана гэв.
  • Бизнесийн зээлийн 16 хувийн хүүг 10.5 хувь болгоно. Томоохон зээлүүдээ бизнесийн хувьд дахин төлөвлөх боломж гарна гэсэн үг. 1 их наядыг 2 их наяд болгож, иргэд аж ахуйн нэгжүүдэд олгох дүнг 300-500 сая болгоно" хэмээлээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ