Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
2026 оныг Улаанбаатар хот “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллах гэнэ. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлөх ажлуудыг хийх аж.
Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан.
- “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8,575 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг хийж байгаа.
- Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай. Тойрог замын тендерийг зарлахаар бэлтгэж байна.
- Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийг зарласан.
- Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулж, төслийн нийт ажил 54 хувьтай үргэлжилж байна.
- Дулааны тавдугаар цахилгаан станц, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулсан.