• Lead the way ...
         
24
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 5)
80.00%
20.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    43   |  
0

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 79 хувьд цастай байна. Өмнөх арван хоногтой харьцуулахад цасан бүрхүүл 7 хувиар нэмэгдсэн байна. 

Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэд 20 см-ээс дээш.

Увсын Өндөрхангай, Сагил, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Их-Уул, Алдархаан, Тосонцэнгэл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Гурванбулаг, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Сант, Баянгол, Сэлэнгийн Хушаат, Цагааннуур, Сант, Сайхан, Алтанбулаг, Орхон, Сүхбаатар, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Баянгол, Дархан-Уулын Орхон, Төвийн Угтаалцайдам, Заамар, Цээл, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Өндөрхангай, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Батсүмбэр, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэнд 11-20 см, бусад нутгаар 10 см-ээс бага цастай байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ