• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    65   |  
0
“Ногоон барилгын манлайлагч – 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, энэ жилийн шилдгүүдээ тодрууллаа. Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон барилгын манлайлагч - 2025” арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Ногоон, тогтвортой хөгжлийн чиглэлээр манлайлан ажиллаж буй компани, хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг энэ үеэр шалгаруулдаг.
 
Тус арга хэмжээг нээж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа үг хэлэхдээ “Ногоон барилга нь барилгын салбарын хөгжил, бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлогч чухал хүчин зүйл болж байна. Мөн ногоон барилгын салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд Монголын ногоон барилгын хүрээлэнд салбарынхныг манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэв.
 
“Ногоон барилгын манлайлагч – 2025” шагнал нь Монгол Улсад ногоон барилгын үнэт зарчмууд болох байгальд ээлтэй төлөвлөлт, ус ба эрчим хүчний хэмнэлт, хүртээмжтэй орчин, инновац, олон нийтийн оролцоог дэмжин нэвтрүүлж буй байгууллага, хувь хүмүүст олгогддог.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ