• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    75   |  
0
Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцов.
 
Ногоон орон сууц дөрвөн давхар ногооны хүлэмжтэй. Өрхийн хэрэглээний хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд тарьж ургуулах боломжтой юм байна. Мөн гал дэмждэггүй, шилний орцтой хөөсөн материалыг орон сууц барихад Монголд анх удаа ашиглажээ.
 
Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, НЗДТГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд дэд төвүүдийг түшиглэж 5,000 айлыг ногоон орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Хоёр үе шаттай хэрэгжих төслийн эхний шатанд Баянхошуунд 462 айл, Шархадад 338 айлын ногоон орон сууц барих гэнэ. Эхний ээлжийн орон сууцанд эмч, багш нарыг оруулахаар төлөвлөжээ. 
 
Таван жилийн өмнө Баянхошуу, Шархад орчмын 11 га газрыг чөлөөлөн орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг эхлүүлсэн. 2025- 2026 онд 800 айлын орон сууцыг барьж дуусгана. 2030 он хүртэл 4200 айлын орон сууцны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Тус орон сууцанд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн нь усны хэрэглээг 30 хувиар, барилгын дээвэрт нарнаас цэнэг хуримтлуулах хавтан суурилуулсан нь цахилгааныг 20 хүртэл хувиар хэмнэх боломжийг бүрдүүлжээ. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ