• Lead the way ...
         
22
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 5)
80.00%
20.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    33   |  
0
Энэ сарын 22-нд буюу өнөөдөр нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Тодруулбал өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах гэнэ. 
 
Салхины хурд 22-нд ихэнх нутгаар, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ