Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдөр буюу энэ сарын 19-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах ба говь, талын нутгаар салхи шуургатай байх гэнэ.
Харин маргааш буюу энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.