• Lead the way ...
         
18
2025
Dec
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    56   |  
0

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал Хэнтий аймгийн Мөрөн сумын нутгаас 53 настай, эрэгтэй Б энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага дараа өдрийн 17:44 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 17-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т “Хэрлэн” голын бургаснаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Тухайн иргэний гар болон хөл бага зэрэг хайрагдсан, биеийн байдал хэвийн байжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ